Өндгөвчний киста буюу уйланхай гэж юу вэ? Өндгөвчний уйланхайн эмчилгээ



Өндгөвчний киста буюу уйланхай
Миз Мэди эмнэлэг нь өндгөвчний уйланхайг олон жилийн туршлагадаа үндэслэн үнэн зөв оношлон хамгийн тохиромжтой аргыг сонгон эмчилж байна. Ихэнх тохиолдолд нээх хагалгаа хийхгүйгээр дурангийн мэс заслын аргаар эмчилж байна.
Өндгөвчний киста буюу уйланхай гэж юу вэ?
Өндгөвчний уйланхай гэж өндгөвчинд үүссэн дотор нь усаар дүүрсэн уйланхайг хэлнэ. Өндгөвч нь умайн хоёр талд байрладаг хос эрхтэн бөгөөд овульяаци явуулах(өндгөн эсийг боловсруулан гадагшлуулах), эм бэлгийн даавар ялгаруулах үүрэгтэй чухал эрхтэн юм. Энэхүү үйл ажиллагааны явцад уйланхай үүсэх нь элбэг байдаг тул үүнийг өндгөвчний киста гэж нэрлэдэг.
Дийлэнх өндгөвчний уйланхай нь жижиг, өсөлттэй байдаг. Гэвч том уйланхайнууд нь өвдөх, халдвар дамжуулах, идээлэх зэрэг эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой хандах шаардлагатай юм.
Шалтгаан
Сар болгон өндгөвчинд фолликул гэж нэрлэдэг уйланхай үүсдэг ба энэ нь хагарснаар өндгөн эс гадагшилдаг. Гэвч зарим үед фолликул нь ургацаг болж хувирах тохиолдол байдаг.
Энэхүү ургацаг нь хоёр төрөл байдаг
Үүрэгтэй уйланхай – фолликул бүрэн боловсорч өндгөн эс гадагшилж чадаагүйгээс үүсдэг. Энэхүү уйланхай нь ихэвчлэн 1-3 сарын дотор алга болдог.
Фолликул шинжтэй уйланхай- Энэ нь өндгөн эс боловсорсны дараа фолликул нь уйланхай хэлбэртэйгээр үлдэх тохиолдол бөгөөд хэдэн долоо хоногийн дараа алга болдог.
Дийлэнх уйланхай нь үүрэгтэй уйланхай байдаг бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үүсдэг. Гэвч үүнээс гадна өөр олон төрлийн уйланхайнууд үүсч болох бөгөөд үүний нэг жишээ гэвэл умайн эндометриоз эмгэгтэй хүмүүст өндгөвчинд уйланхай буюу ургацаг үүсэх тохиолдолд умайн эндометриозоос үүдэлтэй ургацаг гэж нэрлэдэг. Үүнээс гадна гаж ургацаг, миксома гэх мэт патологийн үүднээс ангилсан олон төрлийн уйланхай байдаг ба хэмжээ, зовиур шинж тэмдгээс нь хамаарч эмчилгээ хийх эсэхийг шийдвэрлэдэг.
Шинж тэмдэг, зовиур
Дийлэнх өндгөвчний уйланхай нь шинж тэмдэг, зовиур илэрдэггүй. Тиймээс тогтмол шинжилгээ хийлгэж байх нь чухал юм. Ургацаг эргэн тойрны эрхтэн юм уу аарцгийг дарах эсвэл уйланхай хагарч цус гарах зэрэг тохиолдолд өвдөлт бий болдог. Ховор тохиолдолд уйланхай эдээлснээс хүчтэй өвдөх тохиолдол ч байдаг. Энэ тохиолдолд яаралтай мэс засал хийлгэх шаардлага гарч болдог. Өөр шинж тэмдэг гэвэл ургацаг давсгийг дарснаас шээх үед зовиуртай байх, бөөлжих, суулгах гэх мэт зовиур илэрч болзошгүй юм.
Оношлогоо
Ямар нэгэн зовиуртай тохиолдолд асуулга авах ба эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг. Мөн эмэгтэйчүүдийн эхогоор харж хэлбэр, хэмжээ зэргийг шалгаж тодорхойлдог. 3-4 сарын дараа ч алга болохгүй бүр томрох юм уу өвдөх тохиолдолд цусны шинжилгээгээ(CA-125 хавдар илрүүүлэх шинжилгээ) бага аарцгийн дурангийн оношлогоо зэргийг хийдэг.
Эмчилгээ
Эмчилгээг өвчтөний нас, цэвэршсэн эсэх, уйланхайн хэлбэр хэмжээ, зовиур зэргээс хамаарч шийдвэрлэнэ.
Явцыг ажиглах
Уйланхай жижиг бөгөөд хэмжээ нь өөрчлөгдөхгүй зовиур багатай бол хэдэн сар явцыг харан өөрөө алга болох эсэхийг нь ажиглана.
Эмийн эмчилгээ
Үүрэгтэй уйланхай байх магадлалтай тохиолдолд гормоны эм хэрэглэх нь эмчилгээнд тус болдог.
Дурангийн мэс засал 

Уйланхай томрох юм уу анхнаасаа 5-6см-ээс том байх, дотор нь уснаас өөр хатуу зүйл байх, өвдөх гэх мэт зовиуртай, 3 сараас дээш хугацаагаар алга болохгүй байх зэрэг тохиолдолд мэс засал хийх шаардлага гарч болно.
Хорт хавдар биш бол зөвхөн уйланхайг авахад л бүрэн эдгэрэх боловч зарим үед өндгөвчийг бүхэлд нь авах тохиолдол ч гарч болдог. Хорт хавдар бол дурангийн хагалгаанаас илүү нээх хагалгаа хийх нь элбэг байдаг.
Урьдчилан сэргийлэлт
Өндгөвчний уйланхай нь маш элбэг бөгөөд дийлэнхдээ ямар нэгэн зовиур илрэхгүй томордог тул урьдчилан сэргийлэх тусгай арга хэрэглэх шаардлагагүй. Одоогийн байдлаар өндгөвчний ургацгаас сэргийлэх юмуу эрт илрүүлэх арга зам бол сарын тэмдгийн мөчлөг, хэмжээ(хэмжээ, хугацаа, өвдөлт) зэрэгт өөрчлөлт гарвал эмчид үзүүлэх, мөн ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байсан ч тогтмол үзлэгт хамрагдах явдал юм.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан