Амжилттай бизнесмэнүүд өглөөг хэрхэн угтдаг вэ

Бүтээлч, ажилсаг хийгээд амжилтанд хүрсэн ихэнх хүн өглөөг зөв угтахын чухлыг сургасан байдаг. Харин тэд өөрсдөө өглөөг хэрхэн угтдаг юм бол?
 Хинт Уатэр компанийн захирал Кара Голдин яаралтай цахим шуудангаа шалгадаг

Голдин үүрийн 05:30-д босоод цахим шуудангаа шалган тухайн өдөр ямар ажил хүлээж байгааг хардаг. Дараа нь нөхрийн хамт нохойгоо дагуулан ууланд авирдаг байна. Ууланд авирах ажлын бүтээмжтэй ямар ч холбоогүй мэт санагдавч Голдины хувьд үнэхээр чухал аж. “Ууланд авираагүй өдөр миний сэтгэл санаа тогтворгүй байдаг. Тэр цаг хугацааг ашиглан толгойгоо сэргээж, өөрийгөө төвлөрүүлнэ. Ингэснээр өдрийн турш ямар ч ачаалал ирсэн давж гарахад бэлэн болдог” гэж тэр ярьжээ.
 Саятан Жон Паул Дижориа хаана ч сэрсэн өглөө бүрийг адил угтдаг

“Гэртээ эсвэл зочид буудалд хаана ч хоносон бай сэрээд эхний таван минутыг тайван орондоо хэвтэж өнгөрүүлдэг. Ингэж хэвтэхдээ тэр цаг үеэ мэдэрч, өөрт байгаа бүхэнд талархдаг” гэж тэрээр ярьжээ. Дараа нь тэмдэглэлээ харж,  туслахтайгаа холбогдсноор түүний ажлын өдөр эхэлдэг байна. Харин тэр цахим шуудан ашигладаггүй. Энэ тухайгаа “Тиймээ, би хуучинсаг арга барилтай байх. Гэхдээ цахим шуудангийн шаардлагагүйгээр бүх зүйл маань болоод байдаг юм. Магадгүй анхаарах шаардлагатай илүү чухал зүйлүүдэд цаг зарцуулах боломж олгодог” гэжээ.
Бирчбокс компанийн тэргүүлэгч Брэд Ланде өглөө бүр таван зүйл хийдэг

Ланде өмнө нь өглөөд тийм ч их ач холбогдол өгдөггүй байв. Бизнес, гэрлэлт, эрүүл мэндийн байдал гэх мэт хэд хэдэн шалтгаанаар амьдралын хэв маяг нь өөрчлөгдөхөд тэрээр өглөөг зөв угтах нь хамгийн чухал болохыг ойлгожээ.
Одоо тэр өглөө босоод доорх таван зүйлийг заавал хийдэг гэнэ. Үүнд:
Лимонтой халуун ус уух
Бясалгал хийх
Иог хийх
Нүүрэндээ тос түрхэх
Өглөөний зууш идэх
“Энэ бүгдийн дараа би эрч хүчтэй, сэргэг болдог” гэж Ланде тайлбарлажээ
Сэтгүүлч, хөрөнгө оруулагч, санхүүгийн тоймч Кэвин Олири сэрмэгцээ олон улсын ханшийн мэдээлэл авдаг байна

Тэрээр Ази, Европын үнэт цаасны ханшийг мэдэхийн тулд 05:45 цагт сэрдэг. “Сайн хөрөнгө оруулагч өглөө санаа амар унтаж болохгүй. Хэрэв унтаж байх хооронд дэлхийн нөгөө тивийн орнуудад ямар нэг зүйл болвол бүх юм өөрчлөгдөж болно” гэж эрт сэрдэг учраа тайлбарлажээ. Харин дараа нь 45 минутын турш бизнесийн суваг үзэж мэдээлэл авдаг гэлээ.
 Синнабоны захирал Кэйт Коул өглөөг 200 мл цэвэр усаар эхлүүлдэг

Кэйт гэртээ эсвэл ажилдаа явах замд хаана ч байсан өглөө бүр 200 мл ус уудаг. Тэрээр Африк руу хүмүүнлэгийн ажлаар явж ирснээсээ хойш ийм зуршилтай болжээ. “Бидэнд уух цэвэр ус байгаа нь үнэхээр азтай хэрэг. Ийм азтай төрсөндөө би өдөр бүр талархдаг” гэж тэр хэлж байж. Уснаас  гадна дасгал, өглөөний ундыг алгасдаггүй. Мөн хүмүүстэй уулзаж, ярилцах, тэднээс суралцах нь ямар ч өглөөг утга учиртай болгодог гэж тэр үздэг байна.
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Гари Вайнерчук өглөөг угтах гурван алхам
Юуны өмнө тэрээр бизнесийн сонин сэтгүүлээс шинэ мэдээ уншдаг. Дараа нь өглөөний жиргээгээ хийж мянга мянган дагагчидтайгаа холбогддог. Өглөө бүр хийдэг бас нэг  онцлог зүйл нь ажил руугаа явах замдаа ээж, аав, эгч гэх мэт хамгийн сүүлд ярьж байсан хүн рүүгээ залгадаг зуршилтай гэнэ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан