Агаарын хэм хэмжигчийн үзүүлэлт доошлох тусам үс арчилгаа улам хэцүү санагддаг. Тэр дундаа утаа, тоосжилт ихтэй манай нөхцөлд үсээ арчлахгүй орхих нь сөрөг үр дагавар дагуулсаар байх болно. Та бүхэнд өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах тухай зөвлөгөөг хүргэе.
АНГИЖРУУЛАГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Цас, бороо, салхи, чийг зэрэг нь үсийг хугарамтгай, хуурай, өнгөгүй болгодог. Шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгодог. Тиймээс ангижруулагч хэрэглэснээр үсний алдагдсан тэжээлийг нөхөхөд тусалдаг. Ангижруулагчийг тогтмол хэрэглэснээр хүрээлэн буй орчин, цаг уураас болж үс гэмтэх, нар салхинд гандахаас хамгаалж өгдөг.
ҮСНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭС ТАЙРУУЛААРАЙ
Их гэмтэлтэй, салаалсан үсний үзүүрийг гурван сард нэг удаа тайруулаарай. Гэмтэлтэй үсийг тайруулж байж л таны үс хурдан ургах болно. Хэрвээ чи урт үстэй бол үсний үзүүр тийм ч сайхан харагдахгүй байгааг анзаарсан байх. Доороос нь бага зэрэг тайруулахад л асуудал шийдэгдэнэ.
ҮСНИЙ ХЭВ МАЯГИЙГ ТОГТООЧ ШҮРШИГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Үсний хэв маягийг тогтоогч шүршигч бол чийгээс хамгаалсан шилдэг бүтээгдэхүүн юм. Бороо, эсвэл цас орж байвал шүршигчийг үс рүүгээ шүршээд юунд ч битгий санаа зовоорой. Харин үр дүнгийн хувьд хөнгөнөөс дунд зэргийн тогтоочтой бүтээгдэхүүн сонгоорой. Түүнийг энгийн самаар самнаад хялбархан арилгаж болдог.
МАЛГАЙ ӨМСӨӨРЭЙ
Хүйтэн агаар үсийг гэмтээдэг. Тиймээс малгай өмсөх нь хамгийн зөв арга юм. Малгай өмссөний дараа үсээ сайхан хэвээр харагдуулахын тулд яах ёстой вэ. Зүгээр л үснийхээ угийг нарийн ширхэгтэй самаар сайтар босгоорой. Энэ арга нь үсний хөвсгөр байдал, эсвэл долгиог үгүй хийдэггүй. Хэт босгочихвол самнаад дор нь буулгаж болно.
АРЧИЛГААГАА БҮҮ МАРТААРАЙ
Өөрт тохирдог шампунь, ангижруулагчаа үргэлжлүүлэн хэрэглээрэй. Тэд бол үс арчилгааны суурь бүтээгдэхүүн юм. Мөн долоо хоногт хоёр удаа маск эсвэл үсний тос хэрэглэхээ бүү мартаарай. Нэмэлт арчилгаа нь цаг агаарын таагүй үзэгдлийн үр дагавартай тэмцэж, үсийг сэргээж, эрүүл гялалзсан болгоход тусална.