П.Дуламрагчаа: Хүн суурь даралтаа заавал мэддэг байх хэрэгтэй

П.Дуламрагчаа: Хүн суурь даралтаа заавал мэддэг байх хэрэгтэй

 

“Тархины харвалттай тэмцэх өдөр” өнөөдөр /2024.10.28/ тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг Дэлхий нийтээр “Тархины харвалттай тэмцэх өдөр” болгон өнгөрүүлдэг. Энэ жил “Харвалтгүй амьдралыг сонгоё” уриан дор зохион байгуулж байгаа аж.        
undefined
Дэлхийн хэмжээнд нэг жилд 12 сая хүн тархины харвалтад шинээр өртөж, үүнээс 6.2 сая нь нас бардаг гэх харамсалтай статистик байдаг байна. Мөн тархины цус харвалт нь дэлхийд өвчлөл, нас баралтаар эхний гуравт багтдаг байна.
Тархины харвалтыг үүсгэдэг олон шалтгаан байдаг ч үүсэх нөхцөл нь хүний амьдралын хэв маягаас шууд шалтгаалдаг. Эрүүл амьдралын хэвшлийг баримтлах нь харвалт төдийгүй өөр олон өвчөөс сэргийлнэ гэдгийг эмч нар онцлов. Нэгэнт харвалт өгсөн бол маш их хүндрэл үүсдэг. Тархины харвалт өгсөн 100 хүний 25 нь тэр дороо нас бардаг. 25 нь нэг жилийн дотор, дахин 25 нь дараагийн жилд үлдсэн 25 хувь нь саажилттай, хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа байдаг аж. Одоогоор дэлхий дахинд тархины харвалт өвчнөөс болж 142 сая хүн хөдөлмөрийн чадвараа алджээ.
Манай улсын хувьд тархины харвалт жил тутам дунджаар мянган хүн ам тутамд 290 тохиолдож, үүнээс нас баралт 100000-д 49.0 хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд ордог байна.
Тархины цусан хангамж их хэмжээгээр багасах эсвэл зогсох, түүнээс үүдэн тархинд очих хүчилтөрөгч болон шим тэжээлийн хэмжээ огцом буурахад цус харвалт үүснэ. Харвалт болсноос хэдхэн минутын дотор тархины эсүүд үхжиж эхэлдэг.
undefined
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэл, харвалт судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа: Тархины харвалт өвчин бол зөвхөн манай улсын асуудал биш. Дэлхийд тархины харвалтаар өвдөх, харвах, нас барах эрсдэл хамгийн өндөр байна. Халдварт бус өвчний тэргүүлэх гурван өвчлөлд “тархины цус харвалт” ордог. Тархины харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл нь маш тодорхой байдаг.
Тархины харвалт бол судасны эмгэг. Судасны эмгэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь:
1.    Даралт ихсэх
2.    Судас хатуурах
3.    Чихрийн шижин
4.    Янз бүрийн зүрхний эмгэгүүд
5.    Цусны эмгэгүүд
6.    Судасны гажиг эх үндсэн хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Харин олдмол хүчин зүйлд нь артерийн даралт ихсэх эмгэг. Энэ эмгэгээс бид 80-90 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Даралт ихсэх эмгэгээс сэргийлж чадах юм бол тархины харвалт өвчнөөс сэргийлж чадна. Тархины харвалтад 60 хүртэлх насныхан илүү өртөх болсон. 10 гаруй жилийн өмнө харьцангуй нас ахисан хүмүүсийн өвчин гэж үздэг байсан бол сүүлийн жилүүдэд насны хувьд хязгааргүй болсон. Мөн хөдөлмөрийн насны хүмүүс энэ өвчинд илүү их өртдөг болсон байна.
Хүн суурь даралтаа мэддэг байх ёстой. Даралт ихэсдэг бол зүрх судасны эмчид үзүүлж, тохирсон эм болон эмийн бус эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Даралтны аппарат аваад гэрийн нөхцөлд даратлаа үзэж байх хэрэгтэй. Тархины судас хатуурах эмгэг нас ахисан хүмүүс харьцангуй их тохиолддог. Жишээлбэл, 60-аас дээш насныханд тархины судас хатуурснаас үүдэлтэй тархины харвалт үүсэж байна. харин залуу насныханд ажиглагдаж байгаа зүйл нь даралт ихсэх, болон нөгөөтээгүүр тархины болон бусад бүх эрхтний судсыг гэмтээдэг өвчнүүд байдаг. Үүнийг тогтолцооны эмгэгүүд гэж ярьдаг. Тогтолцооны эмгэгүүд дотор чонон хөрвөс зэрэг янз бүрийн өвчнүүд багтдаг. Тухайн өвчнүүд судсыг сонгомол гэмтээдэг. Тархины болон бусад бүх эрхтний судсыг гэмтээдэг өвчнүүдэд өвөрмөц болон өвөрмөц бус халдвар орж болно. Өвөрмөц халдварт ханиад, хатгаа томуу ордог бол өвөрмөц бус халдварт сүрьеэ, ДОХ, тэмбүү зэрэг өвчин орж болно.
Урьдчилан сэргийлэлт
Эрүүл амьдралын хэв маягтай байх нь харвалт өгөхөөс сэргийлнэ. Үүний тулд та дараах алхмуудыг хийгээрэй.
  • Цусны даралтыг тогтворжуулах,
  • Өөх тостой хоол хүнс бага хэрэглэх,
  • Тамхинаас гарах,
  • Чихрийн шижинтэй бол хяналтад байх,
  • Биеийн жинг зохистой түвшинд барих,
  • Ногоо, жимс тогтмол идэх,
  • Дасгал хөдөлгөөн хийх,
  • Алкоголийн зохистой хэрэглээ,
  • Нойргүйдэх өвчтэй бол нойргүйдлийг эмчлэх,
  • Хүчтэй эм тариа бага хэрэглэх.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан