О.Гал-Очир: Чацаргана, аньс жимснүүдийг буцалгаж сахартай ус болгочихоод өгч байгаа нь нийтлэг байна, өнөөхөө аминдэмээр баялаг гээд итгэчихсэн


Хүнсний технологич инженер О.Гал-Очиртой өөрийн цахим хуудаснаа 
 " Цэцэрлэг сургуулиудаар явж байхад хардаг нийтлэг зүйл юу вэ гэхээр чацаргана, үзэм, аньс, нэрс, чавга гэх мэт жимснүүдийг буцалгаж сахартай ус болгочихоод өгч байгаа нь нийтлэг байна, өнөөхөө аминдэмээр баялаг гээд итгэчихсэн.
Ерөөсөө л буцалгадаг гээд ойлгочихсон. Эсвэл арвижуулах гээд байдаг юм уу.
Буцалгахад усанд уусдаг аминдэм үгүй болж сахартай ус л болон хувирна. Хоолны хажуугаар жимс өгч чадахгүй байж 10 ширхэг үзэм тавиад өгчихвөл их оновчтой доо уул нь.
Жимсийг цэвэрлээд дулаанаар боловсруулахгүй ид , идүүл , манайхаас бусад нь тэгж иддэг. Хажууд нь эрдэслэг ус тавьчих, уух зүйлд нь." гэжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан