Дүүргийн эмнэлэгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд “Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллан томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгч байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхжүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж буй бөгөөд томуугийн өвчлөлтэй холбогдуулан нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн иргэдэд үйлчилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 1486 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.
-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өчигдрийн байдлаар 290 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 90 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
-Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өчигдрийн байдлаар 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 90 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө зэрэг бусад нөөц орон зайд ор дэлгэн нийт 10 эмч ажиллаж байна.
-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос өчигдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 46 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нэмэлтээр 20 дэлгэн зохицуулалт хийжээ.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос өчигдрийн байдлаар 253 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 25 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зохицуулалт хийжээ.
-Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 265 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 100 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 203 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 123 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан