Эрүүл мэнд
Эм бэлдмэл
Хүүхэд
Зөвлөгөө
Эмч нар
Ярилцлага
Фото
Видео
Эмийн сан
Цахим оточ
Амрах агшин
Нөхөн үржихүй
Өвчин
No Result
View All Result
Эрүүл мэнд
Эм бэлдмэл
Хүүхэд
Зөвлөгөө
Эмч нар
Ярилцлага
Фото
Видео
Эмийн сан
Цахим оточ
Амрах агшин
Нөхөн үржихүй
Өвчин
No Result
View All Result
No Result
View All Result
Таны жингээ хасаж чадахгүй байгаа шалтгаанууд
4-06-2024, 16:07
Өдөр бүр дасгал хийж, хоолоо багасгасан ч жин тань хэвэндээ л байна уу. Хэчнээн хичээсэн ч үр дүнгүй санагдаж, сэтгэлээр унаж байгаа юм биш биз. Тэгвэл та жингээ хасахдаа дараах алдаануудыг гаргаж байж болох юм.
Сайтар унтаж амрахгүй байх
Хятадад хийсэн судалгаагаар хэт их эсвэл хэт бага унтах нь таргалалтад хүргэдгийг тогтоожээ. Түүнчлэн хэт бага унтсанаар жин хасах үйл явцыг сааруулдаг байна. Насанд хүрэгчид өдөрт 7-8 цаг, өсвөр насныхан 8-10 цаг, бага насны болон нярай хүүхдүүд 9-16 цаг унтах нь хамгийн зохимжтой. Иймд та өөрт тохирсон цагаар, сайтар унтаж амрах хэрэгтэй юм.
Өглөөний цай уухгүй байх
Хэрэв та өглөөний цайгаа уухгүй бол өдрийн хоолны үеэр илүү их өлссөн мэдрэмж авч, хэвийн хэмжээнээс их идэх магадлалтай. Иймд өглөө боссоноосоо хойш нэг цагийн дотор өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Мөн бүхэл үрийн талх, өндөг, овьёос, гадил зэрэг хүнсийг санал болгож байна.
Хэт их стресстэх
Стресс нь бидний бие дэх кортизолын хэмжээг ихэсгэж, улмаар батга гарах, хэвлий хэсгээр таргалах, мөр, нуруу хөших, анхаарал төвлөрөлт муудах, сарын тэмдэг алдагдах зэрэг олон сөрөг үр дагавартай. Түүнчлэн стресстэх үед хүний бие махбод өөх тос, сахар зэргийг их хэмжээгээр хүсэж, их идэх дуршилд хөтөлдөг. Тиймээс та ном унших, буддаг ном будах, бясалгах, ууланд алхах зэрэг зөв аргаар стрессээ тайлаарай.
Биеийн онцлог
Ясны хэмжээ том байж болох ч энэ нь таргалалттай шууд холбогддоггүй гэдгийг Америкийн судлаачид 2021 онд нотолжээ. Иймд таны ясны хэмжээ жин хасахад тийм ч их саад болохгүй гэсэн үг.
Харин таны хоол боловсруулах чадвар удаан эсвэл хурдан байхаас хамаараад жин хасах үйл явцад ихээхэн нөлөөлдөг ажээ. Удамшил, хөгшрөлтөөс үүдэн зарим хүний хоол боловсруулах ажиллагаа удаан байдаг. Энэ тохиолдолд эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэж, өдөр тутамдаа ус уун, дасгал хөдөлгөөн хийх нь маш үр дүнтэй.
Хооллолтын буруу хэв маяг
Хэрэв та хэт хурдан иддэг бол жин хасах үйл явц тань төдий чинээ удаан байх болно. Иймд хоол идэхдээ хангалттай цаг гаргаж тайван идэх хэрэгтэй. Мөн хоолыг 32 удаа зажилж идвэл хамгийн үр ашигтай гэж Америкийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн хоолоо гэнэт хасаж, хэт бага идэх нь жин хасах үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Иймд та өөрийн биеийн онцлогтоо тохируулан уураг ихтэй хүнсийг зохих хэмжээнд нь хэрэглэж хэвшээрэй.
Эрүүл мэндийн шалтгаан
Бамбай булчирхайн гипертиреодизм, өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS), чихрийн шижин, бөөрний аливаа өвчлөлүүд, стресснээс үүддэг күшингийн хам шинж зэрэг өвчнүүдээс шалтгаалж хэт их жин нэмэх тохиолдол их байдаг. Түүнчлэн сэтгэл гутрал, нойргүйдэл зэрэг сэтгэл зүйн өвчлөлүүд ч жинд нөлөөлдөг. Энэ тохиолдолд та зайлшгүй эмнэлэгт хандан, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах шаардлагатай.
Эх сурвалж:
Healthline
,
WebMD
скачать dle 12.0
Share on Facebook
Share on Twitter
Холбоотой мэдээ
Өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал
11-11-2019, 10:07
ӨГЛӨӨНИЙ цай ууж хэвшихийн 10 ДАВУУ ТАЛ
28-08-2019, 10:40
Яагаад эрт унтах ёстой вэ
1-04-2019, 14:54
Өглөөний цайнаас татгалзвал жин нэмнэ
21-12-2018, 10:41
Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал
24-11-2018, 12:24
Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужих аюултай
9-11-2018, 15:14
Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужна
24-09-2018, 09:23
Бүсгүйчүүд өглөөний цайгаа уух 9 шалтгаан
12-09-2018, 10:02
Шинэ мэдээ
Их уншсан
Сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэв
13-10-2025, 12:04
Д.ШАГДАРСҮРЭН: Үргэлж хэтрүүлэн идэх нь альцгеймертэй болох эрсдэлийг нэмдэг
10-10-2025, 10:06
АХБ: Өлсгөлөн ба таргалалтын аль аль нь бидний хүүхдүүдийг “отож” байна
9-10-2025, 14:20
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо
8-10-2025, 13:39
Цусны цочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ
8-10-2025, 12:43
Эрт илрүүлэгт 18-30 насныхны 10.6 хувь нь хамрагджээ
8-10-2025, 10:43
Томуугаар өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна
7-10-2025, 14:22
Эрдэмтэд хугарсан ясыг гурван минутад эвлүүлэн наадаг цавуу бүтээжээ
6-10-2025, 15:51
Зун болон өвлийн цагийн хуваарь нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
6-10-2025, 12:35
Томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийгдэж байна
3-10-2025, 14:53
Ж.Чинбүрэн: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай
2-10-2025, 15:31
С.Энхболд: Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд ойрхон болсон
2-10-2025, 15:28
Судалгаа: Хөхний хавдрын анхны үзлэгт ороогүй эмэгтэйчүүд тус өвчнөөр нас барах
29-09-2025, 13:30
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн
29-09-2025, 11:18
Трамп: Импортын эмэнд 100 хувийн татвар ногдуулна
26-09-2025, 12:32
Тайваньд 20 настай эмэгтэй 300 гаруй бөөрний чулуу авахуулах мэс засалд оржээ
26-09-2025, 11:01
Эрүүл мэндийг дэмжих сан эрүүл мэндийн төлөө зарцуулагддаг уу?
25-09-2025, 13:10
Ц.Хонгорзул: Парацетамол нь кофейны найрлагатай учир их хэрэглэвэл аутизмтай
25-09-2025, 12:48
Вакцин, парацетамол аутизм үүсгэдэг үү?
24-09-2025, 19:56
Энэтхэгтэй хамтран робот мэс заслын шинэ технологийг Монголд нэвтрүүлнэ
23-09-2025, 12:58
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг
19-11-2018, 10:18
Хаван буулгах арга
14-02-2019, 17:26
Эрдэмтэд хүнийг тайвшруулдаг 10 дууг нэрлэлээ
15-08-2019, 19:08
ЦУСНЫ ДЭЭД БА ДООД ДАРАЛТ ОЙРТОНО ГЭДЭГ НЬ
4-03-2019, 09:58
Нүдний доорх хөхрөлтийг арилгах арга
4-10-2018, 11:18
Дотор халууны уламжлалт эмчилгээ
3-04-2019, 09:18
Тэмбүү өвчний шинж тэмдэг, эмчилгээ
13-11-2018, 14:54
Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн яагаад загатнадаг вэ?
13-09-2018, 16:43
Аньсны навч ХАНИАДыг хамгийн сайн эсэргүүцэгч, дархлаа дэмжигч
10-01-2019, 11:40
Танилц: Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалт
17-08-2018, 12:05
Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ?
17-10-2018, 10:42
Шар будааны ид шид
21-11-2018, 10:18
Тархины цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээнд аль физик эмчилгээний
4-12-2018, 11:40
ЭРҮҮЛ ХҮНИЙ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТИЙН ЛАВЛАХ ХЭМЖЭЭ
16-11-2018, 22:05
Хүүхдийн хүйс тодорхойлох эртний Хятад, Япон аргууд
23-01-2019, 09:50
Гэрэл дохион дээр зогсох үед нойр хүрч, дохих нь нойрны хямралын нэг төрөлд
8-06-2022, 13:41
Хонины салбант сархинаг нойр булчирхайг эмчилдэг
3-10-2018, 15:31
Анар жимс залуу насыг хадгалж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг
26-09-2018, 17:27
Зөгийн балтай ус өлөн дээрээ уух маш ач тустай
8-10-2018, 12:50
ГЯЛГАР УУТ, ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАХАД БЭЛЭН ҮҮ?
21-01-2019, 13:14
No Result
View All Result
Нүүр
Эрүүл мэнд
Эм бэлдмэл
Хүүхэд
Зөвлөгөө
Эмч нар
Ярилцлага
Фото
Видео
Эмийн сан
Цахим оточ
Амрах агшин
Нөхөн үржихүй
Өвчин
© 2018-2021
Otoch.mn
Вэб сайтыг:
"ВИП НЬЮС" Пи Ар групп
хөгжүүлэгч
Aureola