Манай улсад багагүй тохиолддог өвчлөл бол зүрхний шигдээс. Зүрхний шигдээс гэдэг нь Зүрхний титэм судас бөглөрөхөд зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж богино хугацаанд нас барахыг хэлдэг байна.
Хэрэв таны биед цээжний өвдөлт, эрүү, хүзүү, нуруу, гар, мөрний өвдөлт, амьсгал давчдах, дотор муухайрах эсвэл бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл зүрхний шигдээс өвчний эрсдэлтэй байна гэж ойлгож болох юм. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай арга хэмжээ авч, эмнэлгийн байгууллагад хандахыг НЭМҮТ-өөс анхаарууллаа.
Мөн эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд 103 утсаар яаралтай дуудлага өгөх, хийж байгаа үйлдлээ зогсоож цээж толгойг өндөрлөж суух, цамц болон бусад бариу хувцсаа тайлж, биеэ чөлөөлөх, бөөлжвөл хажуу тийш харуулах, аманд ямар нэг юм байвал гаргах зэрэг анхан шатны арга хэмжээ авах ёстой.
Зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэхийн тулд,
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Эрүүл зөв хооллох
- Даралтаа тогтмол хэмжих
- Даралтын эмээ тогтмол цагт өдөр бүр уух
- Архи, тамхины хэрэглээгээ хязгаарлах
- Стрессээ зөв тайлах гэх мэт аргуудыг зөвлөж байна.