Бөөр шээсний замын халдвар нь маш түгээмэл тохиолддог бөгөөд 2022 онд хийсэн судалгаагаар дэлхий даяар 404.6 сая гаруй хүн өвчилсөн байна. Монголчуудын дунд бөөрний өвчлөл нилээдгүй их бөгөөд 10 хүн тутмын 1 нь бөөрний архаг хэлбэрийн өвчлөлтэй гэх судалгаа байдаг. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг статистик мэдээллээс үзэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд бүх насныханд бөөрний өвчлөл нэмэгдсэн байгаа юм.
Үүн дотроо 0-19 насны 10000 хүүхэд тутамд дунджаар 300 орчим байгаа бол 20-иос дээш насны 10000 хүн амд 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн нь бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд насны хувьд залуужиж байна. Бөөрний өвчнөөр хэдий чинээ залуу наснаасаа өвдөнө төдий чинээ бөөрний шалтгаант хүндрэл эрт гарна гэж эмч нар үздэг.
Бөөр шээс дамжуулах өвчлөлийн 60% -ыг нянгийн гаралтай халдвар эзлэх бөгөөд үүсгэгчийн 80-90%-ыг E-Coli буюу гэдэсний савханцар эзэлдэг.Энэхүү нян нь цистит өвчний шалтгааны 90%-ийг эзэлдэг байна. Е.Coli нян нь давсагны шүхэр/гадаргуугийн/ эстэй холбогдон эс дотор үржиж цистит өвчнийг үүсгэдэг бөгөөд цаашлаад өгсөх замаар бөөрөнд орж нянгийн гаралтай бөөрний өвчлөлийг үүсгэдэг. E.coli нянгийн гаралтай бөөрний өвчлөлийн үед :
- Шээсний өнгөр үнэр өөрчлөгдөх
- Хавагнах
- Шээс задгайрах
- Халуурах
- Ууц нуруугаар өвдөх шинж тэмдэг гардаг байна.
Е.коли нян нь дархлааны урвалаас нуугдах чадвар өндөр байдгаас цистит болон бөөрний өвчлөлийн үед эмчилгээнд сул үр дүнтэйгээс гадна, дахилт их гардаг. Учир нь энэхүү нян нь гадуураа бүрхүүл үүсгэн салстын доор нуугдаж дархлаа унахад дахин өвчлөл үүсгэдэг байна.
“ 98 жилийн түүхт хималай эмийн үйлдвэрийн Цистон эм нь E.coli нянгийн давсагны шүхэр ” /гадаргуугийн/ эстэй холбогдохыг саатуулж, нянгийн гадна бүрхүүлийг задалж, шээс хөөх замаар биеэс гадагшлуулдаг нь судалгаагаар баталгаажсан байна. Эсийн хүчилтөрөгчийн хэт исэлдэлтийг бууруулснаар эсийг хамгаалж бөөр , давсагны архаг өвчлөлөөс сэргийлдэг байна.
Цистон эм нь :
- Бөөр шээсний замын нянгийн эсрэг сонгомол үйлчилгээтэй тул шээсний өнгө засаж бөөрний үйл ажиллагааг тогтворжуулна
- Шээс хөөж хаван буулгана
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Агчил тавиулан өвдөлт намдаана
Нянгийн гаралтай бөөрний өвчлөлийн үед 3ш-ээр өдөрт 2 удаа, цаашид 2ш-ээр 2 удаа 3 хайрцаг ууж байж бөөрний өвчлөлийг бүрэн эмчилдэг байна.
Цусаар шээх, халуурах зэрэг хурц зовуурь байвал эмчид хандан антибиотик эмчилгээтэй хавсруулаарай.
Жирэмсний 13 долоо хоногтойгоос дээш уухад аюулгүйг 60 жирэмсэн ээж дээр хийгдсэн судалгаагаар батлагдсан байна.
Судалгааг бүрэн эхээр унших бол : https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4863282/pdf/jep-2-019.pdf