Урт наслах найман хэвшил

Урт наслах найман хэвшил

 

Хүн төрөлхтөний нийтлэг зорилго бол урт удаан, эрүүл саруул амьдрах явдал юм. Гэхдээ энэ нь тууштай байдал, сахилга бат, сайн зуршил шаарддаг. Саяхны нэгэн судалгаагаар хүний насыг хэдэн арван жилээр уртасгахад тусалдаг найман зуршлыг тогтоожээ. АНУ-ын Ахмадын эрүүл мэндийн шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанд 700 мянга гаруй ахмад дайчдыг хамруулсан байна. 40 нас хүртлээ эрүүл амьдралын хэв маягийн доорх найман зуршлыг хэвшүүлэх нь эрэгтэй хүний амьдралыг дунджаар 24 жил, эмэгтэй хүнийх 21 жилээр уртасгах боломжтой болохыг тогтоожээ. Үүнд:

  1. Тогтмол хөдөлгөөн хийх

    • Тогтмол дасгал хийх нь маш олон давуу талтай. Долоо хоног бүр дор хаяж 150 минут дунд зэргийн эрчимтэй дасгал хийх.

  2. Опиоидын донтолтоос зайлсхийх

    • Опиоидууд нь донтуулдаг өвчин намдаах эмийн ангилалд багтдаг. Фентанил бол хамгийн сайн жишээ юм. Энэхүү синтетик опиоид нь героиноос 50 дахин, морфиноос 100 дахин хүчтэй байдаг. Энэ нь ихэвчлэн хүнд хагалгааны дараа эсвэл хорт хавдрын өвдөлтийг эмчлэхэд зориулагдсан байдаг.

  3. Тамхи бүү тат

    • Тамхи эрүүл мэндэд маш хортой гэдгийг мэддэг ч дэлхий дээрх тамхи татдаг хүмүүсийн тоо буурахгүй байна.

      1. Стрессээ удирдах

    • Эмнэлгийн судалгаагаар өвчин, эмгэгийн 90 хувь нь стресстэй холбоотой байдаг аж. Иймд аль болох сэтгэл тайван, тулгарсан асуудал уужуу тайван хандахыг хичээгээрэй. Сртесс зөвхөн таныг эрүүл мэнд, дархлааг бууруулна.

      1. Эрүүл зөв хооллох

    • Судалгаанаас харахад боловсруулсан хүнсний оронд илүү их ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь ноцтой өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна.

      1. Архи ууж болохгүй

    • Хонгконгийн Эрүүл мэндийг хамгаалах төвөөс архи хэтрүүлэн хэрэглэхийг "нэг суултаар дор хаяж таван лааз шар айраг уух гэж тодорхойлсон байдаг.

      1. Сайн унтаж амрах

    • Эрүүл насанд хүрсэн хүний унтах хамгийн оновчтой хугацаа өөр өөр байдаг ч багадаа 7-8 цаг унтах нь зөв аж. Өсвөр насныхны хувьд 8-10 цаг байна.

      1. Нийгмийн эерэг харилцааг бий болгох

    • Нийгмийн эерэг харилцаа нь стресс, сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын сөрөг нөлөөллөөс хамгаалах буфер болдог.

      Эх сурвалж: SCMP

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан