Хүн бүр өөрийн даралт, цусан дахь глюкоз, болон холестерины хэмжээг тодорхойлуулж, зүрх судасны эрсдлээ үнэлэн, хэрхэн хэвийн жингээ барих, даралтаа хянах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх талаар мэдлэгээ дээшлүүлж, эмч мэргэжилтнээс зөвлөгөө авах хамтран ажиллах нь чухал.
Урьдчилан сэргийлэх алхмууд
- Тамхи татахгүй байх болон дам тамхидалтанд өртөхөөс зайлсхийх
- Артерийн даралтаа тогтмол хянах, АД-аа 120/80 мм.муб-с бага байлгах
- Тогтмол эрүүл хооллох
- 7 хоногт хамгийн багадаа 150 минут дунд зэргийн эрчимтэй эсвэл 75 минут эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх
- Биеийн жингээ хэвийн түвшинд хүргэх, барих /БЖИ 25кг/м2/
- Цусан дахь өөх тосны хэмжээг хянах, хяналтын эмчдээ тогтмол хянуулж, эрсдэлээ үнэлүүлэх
- Чихрийн шижинтэй бол цусандах глюкозын хэмжээг тогтмол хянах, өлөн үеийн глюкозыг 100 мг/дл-с доош барих
- Тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх
- Эм уудаг бол эмчийн бичиж өгсөн жорын дагуу тогтмол уух
Эх сурвалж: Тархины цэнэг төсөл