КОКОСЫН ТОСЫГ ХҮНСЭНД ХЭРЭГЛЭХ НЬ АЮУЛТАЙ


Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд “тренд” болоод буй кокос буюу наргил модны самрын тос нь эрүүл мэнд, гоо сайханд тустай бус эсрэгээрээ олон өвчний эх үүсвэр болдог аж. Үс, хумсанд тэжээл өгөхөөс эхлээд таргалалт, цус харвалт зэрэг өвчний үед хэрэглэвэл нааштай үр дүнд хүрнэ гэсэн зааварттай энэхүү тос нь ханасан өөх тосыг маш өндөр хэмжээгээр агуулдаг байна. Тодруулбал, Кокосын тосны 80 хувь ханасан өөх тос байгаа нь гахайн өөхнөөс 2 дахин, үхрийн махныхаас 60 хувиар илүү юм. Үүнийг Харвардын Их сургуулийн профессор, эпидемиологич Карин Мишель “идэж болох хамгийн муу, бас хортой зүйлийн нэг” хэмээн тодорхойлжээ. Үнэндээ кокосын тосыг хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай гэсэн шинжлэх ухааны судалгаа, нотолгоо байдаггүй байна.
Өнгөрсөн онд АНУ-ын Зүрх судлалын нийгэмлэг кокосын тосыг судлаж, хянасан байна. Үр дүнд нь кокосын тосны тэжээллэг, ханасан тосны агууламжийн 37 хувийг л хүнсэнд хэрэглэж болохуйц гэж үзсэн байна. Эрүүл мэндийн бусад байгууллага ч энэ төрлийн сэрэмжлүүлэг гаргаж кокосын тосыг хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхааруулж байгаа юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан