Дахин маск зүүж эхлэх хэрэгтэйг эрдэмтэд анхааруулжээ

Дахин маск зүүж эхлэх хэрэгтэйг эрдэмтэд анхааруулжээ

 

Мэргэжилтнүүд Их Британид Ковид-19-ийн өөр нэг давалгаанд өртөж болзошгүй гэдгийг анхааруулж, хүмүүсийг дахин маск зүүхийг санал болгожээ.

Сүүлийн долоо хоногт коронавирусийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, вакцины үр нөлөө буурч байгаатай зэрэгцэн шинэ хувилбар гарч ирснээр энэ өвөл 12 сая орчим хүн халдвар авч болзошгүй гэжээ. Вирусийн талаар зөвлөгөө өгдөг бие даасан шинжлэх ухааны зөвлөх бүлгийн гишүүн Кристина Пагел шинэ давалгаа нь эрүүл мэндийн үйлчилгээнд асар их дарамт учруулж болзошгүй гэж таамаглаж байна гэв.

Оксфордын их сургуулийн эрүүл мэндийн мэргэжилтэн, мөн “iSage”-ийн гишүүн, доктор Триша Гринхалг “Олон нийтийн сүлжээнд дахин маск хийх цаг болсон бололтой” хэмээжээ. “Eris” буюу “EG.5.1” нь халдварын тохиолдлын 10-16.74 хувийг эзэлж байгаа бөгөөд Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) мэдээлснээр Их Британид хоёр дахь хамгийн түгээмэл омог юм. Профессор Пегел "Израиль, Дани улсад илэрсэн олон шинэ мутаци бүхий шинэ хувилбар түгшүүр төрүүлж байна” гэжээ. Өнгөрсөн сарын эхнээс хойш өдөр тутмын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, наймдугаар сарын 4-нд дөрвөн долоо хоногийн өмнөх үзүүлэлтээс хоёр дахин өссөн байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан