Хойд эцэгтээ зодуулж хүнд хагалгаанд орох шаардлагатай болсон Ц.Батзаяа хүү одоогийн байдлаар гурван удаа хагалгаанд ороод байна. Хүүгийн талаарх мэдээллийг нагац ах Одгэрэл нь цахим хуудсанд мэдээлж буй.
Тэрбээр, "Бяцхан хүүгийнхээ мэдээллийг тухай бүрд нь түмэн олондоо бодит мэдээллийг мэдээлж байх болно. Хандив түмэн олноосоо хүсэхдээ амласан учир, Яг шийдвэртэй үед нь мэдээллээ өөрийн хаягаар өгч байгаа. Тэр бүр мэдээлэл хийх боломж цаг үнэндээ хомс байна. Түмэн олон уучлаарай. Хүү маань дархлаа их муудсан учир, энэ их хүчтэй эм тариаг дийлэхгүй байна. Тархинд нь үрэвсэл болон бактери үүссээр байгаа. Нэг л удаа тархины хагалгаанд ороод л дуусах байсан. Гэвч хагалгаанд ороод 2 хоноод шинжилгээний хариу гарахад Микроб буюу үрэвсэл тархсан байсан. Энэ нь биеийн дархлаа сул байсных (удаан амьсгалын аппараттай Монголд байсных байх магадлалтай, мөн тээвэрлэлтийн горим зөрчигдсөн) гэж эмч нар тодорхойлсон. Ийм учир 2 дахь хагалгаандаа ороод, гуурсаар тархинаасаа шүүлгэсээр (өдөр бүр томограф цусны шинжилгээ авсаар), 3 дахь хагалгаа буюу тархинд дахь гуурсыг нь дотор талаар шилжүүлж өнөөдөр хүү маань 60%-тай л дээрдэж байна. Цаашид яг одоо байгаа байдлаараа үргэлжилбэл хүү маань босчихно гэсэн итгэл найдвар бидэнд өгөөд байна. Бид эмч нарынхаа л үг, үйл хөдлөлөөр л явна. Энд хатуу ч чин үнэнийг хэлэхэд Монголд хүү минь байгаад л байсан бол оройтох байсныг Монгол эмч нь сонсож байсан байх гэж найдъя. Туркт авчраад л Турк эмч нар гайхаж байсан. Түмэн олон та бүгд нэгдэж нийлж хөдөлсний хүчинд бяцхан хүү тэмцсээр удахгүй босно. Та бүхэндээ маш их баярлалаа. Нагац ах Одгэрэл" гэжээ.
https://tsahiur.mn/n/s/14646