ЭХЭМҮТ: “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног“ аян эхэллээ


Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд/ЭХЭМҮТ/ "Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног"  аян өчигдрөөс эхэлжээ.
ДЭМБ-ын тодорхойлолтоор 10-19 насныхныг өсвөр үеийхэн гэж нэрлэдэг. Манай улсын хувьд өсвөр нас нь хүн амын харьцангуй эрүүл бүлэг боловч нас баралт,өвчлөл, осол гэмтэл нилээн түгээмэл тохиолдож байна. Гэхдээ эерэг мэдээ нь тэдэнд тохиолдож буй өвчлөл болон аливаа эрсдлийн учир шалтгааныг тогтоож урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.
Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоногоор:
  • Даваа гариг: Бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Мягмар гариг: Хоол тэжээл, амны хөндийн эрүүл мэнд
  • Лхагва гариг: Урьдчилан сэргийлэлт, сэтгэцийн эрүүл мэнд
  • Пүрэв гариг: Хүчирхийлэл,
  • Баасан гариг: Бодисын хэрэглээ
  • Бямба, ням гариг: Өсвөр үеийхний эрүүл мэнд Нийгмийн эрүүл мэндийн асуудал сэдвээр өсвөр үеийхэнд зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан