Д.Оюунгэрэл: Томуугийн өвчлөл нэмэгдэж, хүүхдүүдийн дунд синцитиал вирус идэвхтэй байна



ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Оюунгэрэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр /2023.03.07/ дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "12 дугаар сараас эхлээд өвчлөлийн түвшин нэмэгдэж, улсын хэмжээнд алаг цоог дэгдэлт буюу гуравдугаар түвшинд хүрсэн. Өвчлөл улсын хэмжээнд тууштай буурахгүй байна. Амбулаториор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа нийт хүмүүсийн 16 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй. Эмнэлэг хэвтэж байгаа нийт хүмүүсийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаагаар эмчлүүлж байна.
Өвчлөл өмнөх 7 хоногуудтай харьцуулахад 5-6 хувиар нэмэгдсэн. Насны бүлгээр нь авч үзвэл томуу, томуу төст өвчний улмаас амбулаторид хандаж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 60 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Вирусийн орчлын хувьд өмнөх өмнөх томуугийн улирлуудтай харьцуулахад нэлээд онцлог ялгаатай явагдаж байна. Улирлын томуугийн үүсгэгч буюу H1N1, H3N2, B вирус давхар эргэлтэд орж, хүн амын өвчлөлийг зонхилон үүсгэж байна.
Үүний хажуугаар томуу төст буюу 2 хүртэлх насны хүүхдүүдэд хүнд хэлбэрийн уушгины хатгаа үүсгэдэг амьсгалын замын синцитиал вирус давхар орчилд байна. Энэ вирус нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийн үндсэн шалтгаан болж байна.
Мөн улирлын томуугийн вакцинжуулалт хийгдээд явж байгаа. Энэ жил улсын хэмжээнд 550 мянга гаруй вакциныг хийсэн. Вакцинд хамрагдалт 83 орчим хувьтай байгаа.
Томуу, томуу төст өвчин, улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны хүмүүсийг хамгаалах хамгийн зөв арга бол томуугийн вакцинд хамрагдах юм. Хэрвээ томуугийн вакциндаа хамрагдаагүй байгаа бол харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд хандаж вакцинаа хийлгэж болно” гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан