ЭМЧ: Ходоодны сөөргөө өвчин гэж юу вэ?


Монголчуудын дунд ихээхэн тохиолддог өвчний нэг болох ходоодны сөөргөө өвчний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Ходоод улаан хоолой сөөргөө өвчин гэж юу вэ?
Улаан хоолойн доод хунигч булчин суларсаны улмаас ходоодны хүчиллэг агууламж дээш улаан хоолойд сөргөн орох эмгэг үйл юм.
Сөөргөө үүсэх шалтгаан:
Таргалалт, жирэмслэлт, хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх, ходоодны хүчил ихсэх, ходоод гэдэсний шарх, шархлаа, цөс болон нойр булчирхайн үрэвсэл, кофе, өөх тос, архи, тамхи гэх мэт гадаад хүчин зүйлсүүд нөлөөлнө.
Илрэх шинж тэмдэг:
Цээж гашуу оргих, исгэлэн зүйлээр гулгих, горойх, цээжний араар зурж өвдөх, хоолой хорсох, цээж орчимд хөндүүрлэх зэрэг шинж илэрнэ.
Нарийн онош тогтоох шинжилгээ:
Улаан хоолой ходоодны дуран
Та улаан хоолойн сөөргөө өвчнөөр өвдсөн бол дараах арга зөвлөмжийг хэрэгжүүлээрэй
  • Өндөр дэртэй унтах
  • Архи, тамхинаас татгалзах
  • Хоолны дэглэм сахих
  • Унтахаас 2-3 цагийн өмнө хооллох
  • Өөх тос ихтэй, хоол хүнс, кофейн агуулсан ундаа зэрэгээс татгалзах
  • шаардлагатай тохиолдолд эмчийн үзлэг хийлгэж эмийн эмчилгээ хийлгэх
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан