Л.Нанжид: Сээрний яс цохиж гэмтсэнээс гараа тайруулах ч эрсдэлтэй



Сүүлийн үед сээрний яс цохисноос үүдэн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д яс хугарсан гэх иргэд ихээр ирэх болжээ. Энэ талаар ГССҮТ-ийн Гар, сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.

Тэрбээр "Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа, ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Мэдээж аль нэг яс нь хугарна.
Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой. Мөн зөөлөн эд гэмтсэнээр хаван, хавдар үүсэж, нян бактери бий болно. Үүнээс болж гараа тайруулах ч эрсдэлтэй.
Ямар нэг гадны шалтгаангүй, зүгээр байж байгаад энэ мэт өөрийгөө гэмтээж хохирох, эмч нарын ачааллыг нэмэх нь асуудал дагуулж байна.
Зарим залуус “Өөрийнхөө гараар юу хийх нь өөрт чинь хамаагүй. Эмчилж эдгээх нь чиний хийх ёстой ажил" гэсэн байдлаар хандах нь бий. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлээс болж \сээрний яс\ өөрийгөө гэмтээхгүй байгаасай, өөрийгөө бүү хохироогоосой гэсэндээ л эмч нар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгдөг юм шүү" гэжээ.
Эх сурвалж: Zindaa.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан