Индонез улсад сиропны төрлийн эм хэрэглэсэн 99 хүүхэд энджээ

Индонез улсад 99 хүүхэд нас барж сироп болон шингэн төрлийн бүх эмийн худалдааг түр хориглох шийдвэр гаргажээ. Хэд хоногийн өмнө Баруун Африкийн Гамби улсад ханиадны сироп хэрэглэсэн 70 орчим хүүхэд нас барсан байна. Индонезын эрх баригчид сироп төрлийн зарим эмээс бөөрний цочмог дутагдал үүсгэдэг зарим төрлийн бодис илрүүлснээ мэдээлжээ. Пүрэв гарагийн байдлаар тус улсад бөөрний цочмог дутагдлын 200 орчим тохиолдол бүртгэгдсэний ихэнхи нь тав хүртэлх насны хүүхдүүд байжээ. 
Гамбид гарсан эндэгдлийн дараа энэ сарын эхээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага ханиадны сироптой холбоотой олон улсын анхааруулга гаргасан юм. Энэтхэгийн компанид үйлдвэрлэсэн сиропоос "diethylene glycol","ethylene glycol" хэмээх бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгааг ДЭМБ шалгаж тогтоосон байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан