Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эхлэн 21:00 цаг, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдөр 21:00 цаг, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллахаар болжээ.
 
Түүнчлэн Халдварт Өвчих Судлалын Үндэсний Төв харьяалал харгалзахгүйгээр ханиад томуугийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. 
Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулж байна.
65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн ам болон эрүүл мэндийн ажилтан, 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцин хийнэ.
Вакцин хийлгэх хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурсны үндсэн дээр вакцинжуулна хэмээн салбарын мэргэжилтнүүд мэдээлж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан