Сахар бол "Цагаан хор"


Дэлхий нийт хооллолтын хувьд амттай гэхээсээ илүүтэйгээр шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлэх болсон. Тиймээс бид өөрсдөө ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч сахарын хэрэглээг зохистой түвшнөөс хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Их хэмжээний чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хүүхдийн шүдний өвчлөл, бусад халдварт бус өвчлөл, шим тэжээлийн дутагдалд орох нөхцөл болдог. Мөн сахарын ихдэх нь илүүдэд илчлэгийг бий болгож өөх төс болон биед хуримтлагддаг. ДЭМБ-аас 2 хүртэлх насны хүүхдэд сахар өгөх шаардлагагүй, 2-3 насны хүүхдэд өдөрт дээд тар нь 12-13гр, 4-6 насны хүүхдэд 17 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөдөг билээ. Тэгвэл хүүхдийн баярт зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагдаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан