Сахарын талаар таны мэдэхгүй 10 баримт

Эмэгтэй хүн өдөрт 20 грамм, эрчүүд 36 граммаас ихгүй сахар хэрэглэх ёстой. Гэтэл нэг лааз коланд 39 грамм буюу 10 шоо дөрвөлжин ёотонтой тэнцүү хэмжээний сахар агуулагддаг. Сахарын илүүдэл нь чихрийн шижний 2-р хэлбэр үүсгээд зогсохгүй хүний биед таагүй олон үр дүн үзүүлдэг байна. Сахар ихэдснээс болж гарах 10 өөрчлөлтийг хүргэж байна.
Хамааралтай болгодог
Сахар нь таны тархины таашаалын төвд допамин хэмээх даавар ялгаруулдаг. Тиймээс сахараас хамааралтай болж, хүүхдүүдийн дунд таргалалт үүсэх хамгийн гол шалтгаан болдог байна. Жеймс Кукийн хүрээлэнгийн судлаачдын тогтоосноор туршилтын оготно хүртэл чихэртэй усанд кокаинаас илүү дурлаж байсан гэдэг. Хүмүүс өөрийн эрхгүй хамааралтай болж, амттан идэх хүсэл төрдөг.
Хэвлийн өөх хуримтлуулдаг
Элэг сахарыг боловсруулж чадахаа болихоороо өөх болгон хувиргадаг. Харин энэхүү өөх нь биед жигд тархалгүй, хэвлий хэсэгт илүү хуримтлагддаг байна.
Сахар хавдрын эсийг тэжээдэг
Сахар хэтрүүлэн хэрэглэх нь инсулины түвшин нэмэгдэхэд нөлөөлж, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хавдрын эс сахарыг илүү хэрэглэдэг ч энэ нь цорын ганц муу үр дагавар биш юм. Сахар хэт их хэрэглэснээр үрэвсэл үүсч, хорт хавдар үүсгэдэг байна.
Сахар арьсанд нөлөөлдөг
Цусан дахь глюкозын түвшин нэмэгдэх нь арьсанд муугаар нөлөөлж, уян хатан чанарыг бууруулж, үрчлээ үүсгэдэг.
Та амттанаас татгалзсан ч хэт их сахар хэрэглэдэг
Сахар нь бидний огт анзаараагүй бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагддаг. Кетчуп, талх нь их хэмжээний сахартай. Зарим алдарт сүмсэнд 66 грамм сахар хүртэл агуулагдах нь бий.
Байгалийн чихэрлэг хүнснээс илүү нэмсэн сахар аюултай
Байгалийн гаралтай сахар нь лактоз, фруктозоос тогтоно. Харин хүнсэнд нэмсэн сахар фруктозын хэтэрхий өндөр агууламжтай гэдгийг хүмүүс мэддэггүй.
Сахар элгэнд муу
Элэг сахараа боловсруулж, өөх тос үүсгэсний дараа бэлхүүс бүдүүрч эхэлдэг. Харин энэ нь заримдаа элэгний эдэд архи шиг муу нөлөө үзүүлдэг аж. Архины бус гаралтай элэг өөхлөлтийн хамгийн аюултай нь зөвхөн илүүдэл жинтэй хүн ч үүнд өртдөггүй. Биеийн жин хэвийн ч, сахарыг их хэмжээгээр хэрэглэдэг хүний элэг ч гэмтдэг байна.
Сахар хоол хэтрүүлэн идэхэд нөлөөлдөг
Фруктозыг хэтрүүлэн хэрэглэх нь дааврын тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Ингээд цатгалан мэдрэмж төрүүлдэг даавар боловсроход саад хийдэг. Үүний улмаас хэт их идэж, тэгсэн хэрнээ цаддаггүй байна.
Сахрын илүүдэл тархинд нөлөөлдөг
Оготно, хүмүүс дээр явуулсан туршилтаар сахар хэт их хэмжээгээр хэрэглэх нь тархинд нөлөөлж, мартамхай болгож, тархи хөгшрүүлдэг байна.
Амттанд дурлах нь удамшдаг
Зарим хүмүүс цаанаасаа сахарын илүүдэл хэрэглээтэй, сахарын хамааралтай төрдөг.
16753153_l Сахарын талаар таны мэдэхгүй 10 баримт

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан