Цар тахлаас сэргийлж амны хаалт тогтмол зүүж байгаа. Сургуулийн орчинд ч масктай байхыг шаардаж байгаа юм. Тэгвэл биеийн тамирын хичээлд маск зүүж орох нь хүүхдүүдийн эрүүл мэндэд харш гэдгийг зарим эмч нар анхааруулж эхэллээ. Олон улсад масктай дасгал хөдөлгөөн хийснээс үүдэн ухаан алдаж унасан, агаар дутагдсан зэрэг олон асуудал гарах болсон байна. Сургуулиуд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа.
Хэдий цар тахлын нөхцөл байдалд байгаа ч болзошгүй эрсдэлээс сэргийлж хүүхдүүдийг биеийн хүчний хүнд дасгал хийлгэхдээ маскийг авахуулж байхыг эмч зөвлөж байна. Сургууль бүр зааландаа агаар сэлгэлт хийж анги орох бүрт цэвэрлэгээ хийснээр амны хаалтгүй байхад эрсдэл бага гэдгийг ч хэлж байна.