Урьдчилсан ажиглалтаас үзвэл, ихэнх хүүхдүүдэд коронавирусний “омикрон” хувилбараар халдварлаж, эдгэрсний дараа ямар нэгэн үр дагавар илрээгүй байна.
ОХУ-ын Москвагийн Халдвар судлал, микро биологийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Татьяна Руженцовагийн ярьснаар, одоогоор зөвхөн урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлаж байна. Тиймээс хүүхдүүдэд ажиглагдаж буй хүндрэлийн давтамжийг тодорхойлох боломжгүй. Ихэнх хүүхдүүдэд “омикрон”-ы дараа ямар нэгэн үр дагавар ажиглагдаагүй гэж тэрбээр онцолжээ.
Тус хувилбараар халдварлаж, эдгэрсэн зарим бяцхан өвчтөнүүдэд сульдах, толгой өвдөх, бага зэрэг халуурах шинж тэмдэг ажиглагдаж байна. Ийм хүүхдүүдийг эмчийн хяналтад оруулах шаардлагатай.
“Дельта” хувилбартай харьцуулахад “омикрон”-ы дараа ямар нэгэн зовуурь илрэх нь ховор байна гэж Руженцова тодруулжээ.