Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "УОК, ЭМЯ-наас бүх эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисын нөөцийг гурван сараар бэлтгэх чиглэл өгсөн. Манай ХӨСҮТ-д вирусийн эсрэг дөрвөн төрлийн эмний 2-3 сарын нөөц, 19 төрлийн антибиотекийн 1-5 сарын нөөц, зургаан төрлийн дусал шингэний нэг сарын нөөц байна. Бусад эм тариа 1-2 сарын нөөцтэй байгаа. Он дамнаад ханган нийлүүлэгч нартай өглөг, авлагын асуудал байсан. Манай төв 2.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөө барагдуулсан" гэлээ.