ЭМЯ-наас өнөөдөр /2021.08.18/ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал, Сүүлийн 24 цагт шинээр 1582 тохиолдол илэрсний 452 нь нийслэлд, 1130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд таван хүн нас барсан бол 1879 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Одоогоор хөнгөн 5294, хүндэвтэр 3055, хүнд 848, маш хүнд 196 хүн эмчлүүлж байна. Харин нас барсан иргэдийн насны бүлгээр авч үзвэл, 41-60 насны нэг иргэн, 61-80 насны нэг, 80-аас дээш насны гурван иргэн нас баржээ.