ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.07.05/ суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 16.897 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.029.568 иргэн I тунд, 888.289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2502 (20.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 26246 (25.9 хувь), 16-17 насны 16758 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан