Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.8 хувь буюу 941639 нь I тунд, 64.2 хувь буюу 612720 нь II тунд хамрагдаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 3 явуулын, 57 суурин цэгт 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.