ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма АСА станцаас мэдээлэл хүргэлээ. Мэдээллийн үеэрээ “Монгол улсад нийт 60 мянган тун Спутник V вакцин ирсэн байгаа. Тус вакциныг хийлгэсэн 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. Харин 50 мянган иргэн II дахь тунгаа буюу дахлаа суух хоёр дахь вакциндаа хамрагдаагүй байна. Спутник V вакциныг энэ сард багтан нийлүүлнэ гэсэн урьдчилсан мэдээ бидэнд ирээд байна” гэсэн юм.
Мөн энэ долоо хоногоос эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд энэ насны хүүхдүүд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж байгааг онцолж байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн
- 102 хувь буюу 973047 нь I тунд,
- 90 хувь буюу 858461 нь II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 605 жирэмсэн эх, 16-17 насны 5130 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунгаа хийлгээд байна.
ОТОЧ.МН