Хятадын “Sinovac Biotech”,“CanSino Biologics” компанийн гарган авсан "COVID-19"-ийн вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон гэж Мексикийн Засгийн газар лхагва гарагт мэдэгджээ.
"Мексикийн Эрүүл ахуйн эрсдлээс хамгаалах холбооны комисс эдгээр вакцинд онцгой байдлын үед зөвшөөрөл олголоо" гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Марта Делгадо мэдээлсэн байна.
“Sinovac” компанийн “CoronaVac” вакцин нь хоёр тунг хийлгэх шаардлагатай бол “CanSino” компанийн вакцин нь нэг тунтайгаас гадна хэт хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагагүй гэж тэрбээр мэдээлжээ.
Мексикт өнгөрсөн 12 дугаар сарын 24-нд эхлүүлсэн “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөр 2022 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар Мексикт 724 347 тун вакциныг эмнэлэг, боловсролын байгууллагын ажилтнуудад хийжээ. Тус улсад лхагва гаргийн байдлаар халдварын 1 957 889 тохиолдол бүртгэгдэж, 169 760 хүн нас баржээ.