Энэ сарын 30-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллалаа. Өчигдөр нийслэлд 8172 иргэнийг, нийт 288589 иргэнийг дархлаажуулсан байна. Харин орон нутагт өнөөдөр 1265, нийт 11777 иргэнийг дархлаажууллаа. Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 30-нд 9437 иргэн, нийт 300366 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.