Шүлснээс КОВИД-19 илрүүлэх оношлуурыг монгол эрдэмтэд бүтээж, өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Тус оношлуур нь сорьцыг лабораторид хийснээс хойш 90 минутын дотор хариуг гаргах бөгөөд шинжилгээ хийх өртөг нь 31.200 төгрөг аж.
Гэхдээ уг өртгийг 7800 болгон бууруулах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгожээ.
Уг үйл явдал нь Монгол улс дотооддоо шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг бүтээж бүртгэж авч буй анхны тохиолдол болж байна. Мөн дэлхий дахинд яг ийм цомог хэлбэрээр буюу иж бүрдлээр нь тухайн улс нь бүртгэж авсан анхны тохиолдол болж байгаа аж.
Түүнчлэн уг оношлуурыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс буюу нөгөөдрөөс албан ёсоор ашиглах эхлэхээр болжээ.
Сануулахад, уг оношлуурыг нэвтрүүлснээр PCR шинжилгээний хугацаа богиносож, өртөг зардал нь 2.5 дахин багасах ач холбогдолтой юм байна.