Д.Нарангэрэл: Монголын эрдэмтэн судлаач нар 2-3 төрлийн оношлуур бүтээж байна

ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг ХӨСҮТ-д ашиглаж эхлэх гэж байгаа тухай таатай мэдээ байна. 10 ширхэг вирус байсан ч тоолж чаддаг гэсэн. Ер нь хойшдоо дэлхийн зах зээлээс 2-3 дахин хямд, монгол эрдэмтдийнхээ бүтээсэн оношлуурыг бүх лабораторидоо ашиглах талаар ямар бодлого барьж байгаа вэ?

Д.Нарангэрэл: Манай эрдэмтэн судлаач нар 2-3 төрлийн оношлуур бүтээж байгаа. Үүнд Д.Нямбаяр доктор орсон багийнхан, мөн манай анагаахын багш эрдэмтэд хийж байгаа. Ер нь хүн бүр COVID-19-ийн үед улс орондоо дэм болохыг хичээж байна. Ялангуяа, гадаадад байгаа манай эрдэмтэн судлаачид ч бидэнтэй холбогдож зөвлөгөө, зөвлөмж өгч байна. Оношлуурын хувьд манай ЭМЯ дээр тусгай ажлын баг гаран ажиллаж байгаа. Энэ тухай мэдээллийг ажлын багаас тодруулж өгье.

-Уушги болон амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтэж байгаа улсуудаас шинжилгээ авч байгаа тухай ЭМЯ уржигдар мэдээлсэн. Эмнэлэг мэдээж нэн эрсдэлтэй орчин. Гадаадад компьютер томографын шинжилгээ хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдол бий. Ялангуяа халдвар дотоодод гараад буй энэ үед эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах шаардлагатай биш үү? 

Д.Нарангэрэл: Гадаадаас ирсэн бүх хүндээ шинжилгээ хийж байгаа. Эмнэлэгт байгаа өвчтөнүүддээ бид лабораторийн болон тандалтын 2 аргаар шинжилгээ хийж байгаа. Ерөнхийдөө эмнэлэгт хэвтсэн, хэвэхээр ирж байгаа бүх хүнээс шинжилгээ авч байна. Ерөнхийдөө томуу, томуу төст өвчний байнгын тандалт хийж, хаана, ямар вирус эргэлтэд байна вэ гэдгийг байнга судалж байгаа.

-Хятадын Ляонин мужид хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт халдвар голомтлон тархсан. Тэгэхээр энэ вирус хүйтний хэдэн хэмд устдаг, хэдэн градусын халууныг тэсвэрлэдэг тухай тодорхой мэдээлэл өгнө үү?

-Коронавирусний тухай маш олон мэдээлэл дэлхий нийтэд бий. Олон ч судлаач судалгаа хийж, өөр өөрийнхөө аргаар тайлбарлаж байгаа. Таны хэлсэнчлэн БНХАУ болон Австрали улсад гаднаас зөөсөн хүнсний бүтээгдэхүүн сав, баглаа боодолтой холбоотой жижиг кластер гарсан. Мөн БНСУ-д захиалгын үйлчилгээтэй холбоотой өвчлөл гарсан байна. Тэгэхээр коронавирусний үржих хамгийн таатай орчин бол агааргүй, битүү, харанхуй нөхцөл. Мөн халуун орчин. Гэхдээ коронавирусний дэгдэлт температуртай харьцангуй бага хамааралтай байна гэсэн судалгаа ч гарсан. Тэгэхээр коронавирус бохир орчинд 3-72 цаг амьдрах боломжтой. Хүйтэнд ч нэлээд тэсвэртэй. Тиймээс шинээр гарч байгаа, хамгийн үр дүнтэй байгаа коронавирусний вакциныг -70 хэмд хадгалж байж тарьдаг. Тэгэхээр манай орчинд коронавирус агаарт хөвөхгүй. Харин доошоо унаад, ширээ сандал, бариул гэх мэтэд 3-72, заримдаа 98 цаг амьдарна гэсэн судалгаа бий.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан