"Спутник V" вакцин 95 хувийн үр дүнтэй

ОХУ-ын “Спутник V” вакцины оператор болох Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн хэвлэлийн мэдээг уншигчдадаа толилуулж байна. 18,794 хүн сайн дураараа вакцины туршилтад хамрагдсан ба тэдний заримд нь эхний ба хоёр дахь шатанд вакциныг, заримд нь хоосон буюу плацебо тарилгыг хийжээ. Ийнхүү шинжилгээний үр дүнгийн мэдээлэлд үндэслэн “Спутник V”-ын үр ашгийн тооцоо нь эхний тарилгын дараа 28 дахь өдөртөө 91.4%, 42 дахь өдөртөө 95%-иас дээш хэмээн тооцоолсон байна. Мэргэжилтнүүд туршилтын явцад урьдчилан таамаглаагүй, мөн хүсээгүй үр дүнг илрүүлсэнгүй.Оролцогчдын биеийн байдлыг хянасаар байна. Оросын вакцины онцлог нь хүний аденовирус дээр суурилсан хоёр өөр векторыг ашигласанд орших бөгөөд  энэ нь хоёр тарилга хийхийн тулд нэг векторыг ашигладаг вакцинтай харьцуулахад илүү хүчтэй, удаан хугацааны дархлааны хариу урвалыг бий болгодог.“Спутник \/”-ын чухал давуу талууд нь хорин жилийн турш дэлхий даяар явуулсан 250 гаруй эмнэлзүйн судалгаагаар батлагдсан аюулгүй байдал, өндөр үр дүн, удаан илүү хүчтэй, удаан хугацааны дархлааны хариу урвалыг бий болгодог. “Спутник \/”-ын чухал давуу талууд нь хорин жилийн турш дэлхий даяар явуулсан 250 гаруй эмнэлзүйн судалгаагаар батлагдсан аюулгүй байдал, өндөр үр дүн, удаан хугацааны сөрөг үр дагаваргүй байдал юм. Хүний аденовирусийг 1953 оноос хойш вакцинд ашиглаж ирсэн ба өнгөрсөн хугацаанд 100 мянга гаруй хүн аденовирусийн векторыг ашиглан гаргаж авсан, бүртгэгдсэн вакцинуудыг хийлгэжээ.    
Аденовирусын векторууд гэдэг нь хүний биед үржих чадваргүй, генетикийнх нь хувьд түүнийг өөрчилсөн ердийн ханиадны вирус юм. “Спутник V” вакциныг хэрэглэхэд хүний биед титэм-вирус буюу коронавирусыг оруулдаггүй. Тус вакцин нь коронавирусын зөвхөн гадна талын уургийн нэг хэсэг болох “өргөс” (эдгээр “өргөснүүд" нь вирусыг титэм-вирус гэж нэрлэхэд нөлөөлсөн) гэж нэрлэгдээд байгаа хэсгийн генетикийн мэдээллийг өөртөө агуулах бөгөөд энэ нь вакцинжуулалтын явцад халдвар авах боломжийг бүрэн устгаж, тогтвортой дархлааг бий болгодог.
    Эмнэлзүйн туршилтын явцад вакцины аюулгүй байдалд тасралтгүй хяналт тавьж ажилласан.Хараат бус мониторингийн хороо нь Оросын тэргүүлэх эрдэмтдийн оролцоотойгоор гаргаж авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Чанарын хяналт, мэдээлэл боловсруулалт нь ICH GCP стандартын дагуу Москва хотын Эрүүл мэндийн газар, CRO “Crocus Medical” гэрээт судалгааны байгууллагын оролцоотойгоор явагдсан.Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн үндэсний судалгааны төв нь коронавирусын эсрэг дэлхийн хамгийн үр дүнтэй вакциныг бүтээсэн хэмээн зарлав. Уг вакцин нь 90 хувиас дээш үр дүнтэй боловч ижил төстэй бусад вакцинаас бараг хоёр дахин хямд ажээ. Энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр Гамалеягийн нэрэмжит төвийн бүтээсэн “Спутник V” вакцин нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны бүртгэлийн гэрчилгээг авав. Одоогийн байдлаар Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Венесуэл зэрэг улс орнуудад клиникийн судалгааны III шатны туршилтууд, харин Энэтхэгт II, III үе шатны туршилтууд дэмжигдэн явагдаж байгаа. 50 гаруй орноос “Спутник V” вакцины 1.2 тэрбум гаруй тунг худалдан авах хүсэлт иржээ. Гадаадын зах зээлд нийлүүлэх вакциныг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Энэтхэг, Бразил, Хятад, БНСУ болон бусад" улс орнууд дахь олон улсын түншүүд үйлдвэрлнэ.  ОРОСЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан