Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 27488 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэд аймагт 1 коронавирус илэрч, 204 боллоо.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 204
- Орхон 25
- Улаанбаатар 128
- Дорноговь 31,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 байна.
Ингээд дотоодын халдвар 440 болж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 495 байна. Үүнээс 420 хөнгөн, 67 хүндэвтэр, 7 хүнд" гэлээ.