Хуурай ханиалгах шинж тэмдэг 36,7 хувьд нь илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.07/ хийлээ.
 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
 
-Коронавирусийн эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах шинж тэмдэг 36,7 хувьд нь илэрч байна. Хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах, толгой өвдөх, нусгайрах шинж тэмдэг 10-19 хувьд нь илэрч байгаа. Үнэр амт алдагдах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, булчин өвдөх, ядрах, үе мөч өвдөх шинж тэмдэг 3,4-5,4 хувьд нь илэрч байна. Суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, ухаан балартах, амьсгаадах, хавиргаар  хатгуулах, цээж  хөндүүрлөх зэрэг шинж тэмдгүүд 0-2 хувьд нь илэрч байгаа.
 
Насны хувьд 3 сартай хүүхдээс эхлээд 91 насны хүмүүс эмчлэгдэж байна. 0-9 насны хүүхэд 51, 65-аас дээш насны хүн 20, энэ дотроос өндөр настай буюу 80 настай 2, 81настай 91 настай хүн эмчлэгдэж байна. Хүйсийн байдлын хувьд 212 эмэгтэй  бусад нь эрэгтэй хүн байна.
 
М.Насан
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан