Манай улсад коронавирусийн халдварын 791 тохиолдол батлагдаад байгаа. Үүнээс эдгэрэлт 354, эмчлэгдэж байгаа 428 хүн байна. Харин хөнгөн 342, хүндэвтэр 76, хүнд 4, маш хүнд 6 хүн байна. Тиймээс ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өдөр бүр хүргэж буй. Өнөөдрийн зөвлөгөө өглөө, оройд давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр ам, хоолойгоо зайлах юм. Мөн олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.