Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу Эм био бэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 116 байгууллагад шалгалт хийжээ.
Шалгалтын явцад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, /Сөүл сениорс Монголиа ХХК/ 228 ширхэг 22800 төгрөгийн эм, хаяг шошгийн зөрчилтэй 15 нэрийн 2912 ширхэг 3664.500 төгрөгийн /Мон золбоо ХХК, Нуган ХХК/ эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүнийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгуулжээ.
Эх сурвалж:www.polit.mn