ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн “COVID-19” халдварын талаарх дэлхий дахины судалгааны тоймыг танилцуулахдаа “Дэлхий дахинд коронавируст халдвартай холбоотой 83315 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгдсэний 350 эмнэл зүйн туршилт судалгаа дууссан байна. Мөн одоогоор ДЭМБ-д бүртгэгдсэн коронавирусийн эсрэг 186 вакцин бүтээх туршилтын ажил хийгдэж байна. Хөл хорио цуцлагдсаны дараа зам тээврийн осол өсөх хандлагатай болсныг АНУ-ын Мессуригийн их сургуулийн судлаачид хөл хорионы үеийн 3-5 дугаар сарын хооронд гарсан авто замын ослын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж харуулсан. “COVID-19”-ийн үед нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.” COVID-19” цар тахлын улмаас Итали улсад бүдүүн гэдэсний хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээ хийхийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Иймд судлаачид, коронавирусийн үед нэн шаардлагатай эрт илрүүлэг, үзлэгийн тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.
АНУ-ын Нью Йорк хотын судлаачдын судалгаагаар COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардал нь 3,045 ам.доллар байжээ. Мөн 1.6 сая хүн амьсгалын аппаратад орох шаардлага хэрэгцээ бий болох бөгөөд 163.4 сая ам.долларын эмчилгээний шууд зардал үүснэ гэсэн байна.
БНХАУ-ын эрдэмтэд цайрыг коронавируст халдварын үед хэрэглэх эмнэл зүйн судалгааг явуулж эхэлжээ. Тэд нийт 141 өвчтөнд цайр оролцуулсан эмчилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн биеийн байдлын коронавирусийн стандарт эмчилгээ хийлгэж буй 377 өвчтөнтэй харьцуулжээ. Ам зайлагч коронавирусыг 99.9 хувийг устгаж чадна гэж үзсэн. АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч “COVID-19” халдварын вирусыг устгах чадвартай эсэхийг судалжээ. Ингэхдээ 30 секундээс хоёр минут хүртэл хугацаанд ам, хамраа тухайн уусмалаар зайлах үед вирусын хэдэн хувийг устгаж байгаагаар нь харьцуулсан байна. Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ. Тиймээс эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзэж байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn