Даавуун амны хаалтыг хоёр давхарлаж хэрэглэвэл COVID-ийн халдвараас сэргийлнэ



Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа. Тэрээр "Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт  коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 15.3 сая хүн өвчилж, 629 мянган хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 247 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 7000 гаруй хүн эндсэн байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр хэлэхдээ коронавирусийн цар тахлын хариу арга хэмжээнд хоёр арга хэмжээ чухал байна. Улс төрийн манлайлал, иргэдийн оролцоо хэмээн онцолжээ. Шинэ хэв маягийг иргэн бүр дадал болгосноор коронавирусийн халдвараас сэргийлж чадна гэв.
Дэлхий дахинд коронавирусийн эсрэг дархлаатай хүн маш бага. Хүн бүр эрсдэлтэй байна.
Австралийн судлаачид даавуун амны хаалтыг хоёр давхарлаж хэрэглэх юм бол коронавирусийн халдвараас сэргийлэх үр дүнтэй. Мэс заслын амны хаалт халдвараас бүрэн хамгаалж чадна
Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 19-38 тохиолдлоор нэмэгдсэн нь өвчлөл буурах хандлагатай байна.  
Манай улсын хувьд өчигдөр 36 хүн ажиглалтад шинээр орж, 633 хүн ажиглах байраас  гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2668 хүн тусгаарлан ажиглах байранд байна.
24 цагт 119 дугаарт 148 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас холбогддог шуурхай 119 апп-д гадаадаас АНУ, Тайвань Улсаас 2 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан“ гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан