Шүдний эмч нар коронавирусийн халдвараар өвчлөх өндөр эрсдэлтэй


Коронавирусийн шинэ тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, нас барагсдын тоо зургаан мянгыг давлаа. Манай улсад одоогийн байдлаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, цар тахлын эсрэг бүх анхаарал боловсролын салбарт төвлөрчээ. Хөл хорио тогтоосонтой холбоотой дотоодод иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож олон салбарт саад, бэрхшээл тулгарсан. Гэвч эдгээр бэрхшээлүүдийг зөвхөн манай орон туулаагүй юм. Дэлхийн олон улс цар тахлын хямралаас болж  амьдралын шинэ хэв маягийг өөртөө суулгаж,  эхлээд удаан хугацаа өнгөрлөө. Тэдний нэг нь Турк улс юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Туркийн хөдөлмөрийн эрүүл ахуйн, аюулгүй байдлын ерөнхий газартай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх, ажлын байранд зайлшгүй авч хэрэгжүүлэх ерөнхий болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлогтой уялдсан арга хэмжээ, түүнийг хянах талаар Турк улсын боловсруулсан арга, туршлагыг хуваалцах сургалт зохион байгуулав.
Тус сургалтын агуулгаас  тухайн улс ажил мэргэжлийн аюулгүй байдал, үүсэж болох эрсдэлд онцгойлон анхаардаг нь мэдэгдэж байв. Учир нь Монголчууд цар тахлын үед онцгойлон анхаарах ерөнхий чиглэлүүдэд тулгуурлан мэдээ, мэдээллийг иргэдэд өгч байгаа билээ. Жишээлбэл, цар тахлын хөл хорио тогтоосноос хойш ихэнх хүмүүс бүхнийг болохгүй, бүтэхгүй талаас нь ярьж хэлэлцэж байсан нь санаанд бууна. Та бүхэн ямар нэгэн ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хэрхэн хамгаалах талаарх мэдээ,  мэдээлэл илтгэл сургалтыг хэн нэгний амнаас сонссон уу.  Магадгүй эрүүл мэндийн байгууллага, боловсрол, төр засгийн удирдлагууд энэ талаарх мэдээ мэдээллийг төлхүү хүргэж байгаа. Харин гадны улс орнууд нэгэнт хэзээ намжих нь тодорхойгүй байгаа цар тахлын үеийн амьдралын шинэ хэв маягийг нутагшуулаад эхэлжээ. Тэд болохгүй, бүтэхгүй гэж шалтаг тоочиж суухын оронд бүх шатны хөдөлмөр эрхлэлтийг хадгалах нарийн төлөвлөгөө судалгааг боловсруулан ажиллаж айна. Жишээлбэл, шатахуун түгээгч, дуудлагын төвүүдийн ажилчид, хог хаягдал цуглуулагч, гар аргаар тээвэрлэх, зөөх ажилчид, хамгаалалт, аюулгүй байдлын албанд ажилладаг хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хадгалан үлдэх талаар сургалт, зөвлөгөөг тэдэнд цаг алдалгүй хүргэж байна. Харин манай улсад бүх салбарын ажил мэргэжлийн түвшинд цар тахлын дэгдэлтээс хамгаалах ажлууд үр дүнтэй хийгдэж байгаа нь эргэлзээтэй юм. 
 ДЭМБ-аас амны хөндий болон шүдний эмч нарыг коронавирусээр өвчлөх хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтаажээ.  Цар тахлын үед өвчтөнүүдийг  зөвхөн яаралтай амны хөндий болон шүдний эрүүл мэндийн эмчилгээнд хамруулж, ажлын байранд коронавирусийн эсрэг шаардлагатай арга хэмжээг авах ёстой талаар мэдээлсэн. Мөн коронавирусийг амны хөндийн эмчилгээний үед 3 замаар халдварладаг гэж үзсэн байна.  Нэгдүгээрт өвчтөнтэй ойрхон ажилладаг учраас өвчтөн ханиалгах, найтаах үед шууд амьсгалын замаар халдвар авна. Хоёрдугаарт, шууд дуслын үр дүнд, ам, хамар, нүдний салст бүрхэвч бохирддог. Гуравдугаарт, бохирдсон гадаргуунд хүрэх замаар халдварлах магадлал өндөр аж. 
Тэгвэл энэ талаар Турк улсын хөдөлмөрийн эрүүл, ахуй, аюулгүй байдлын ерөнхий газраас  нарийвчилсан судалгааг боловсруулан амны хөндий, шүдний эрүүл мэндийн төвүүд дэх ажлын байрыг коронавирусийн дэгдэлтээс хамгаалах аргыг боловсруулсан байна. Үүнд шүдний эмч нарыг түргэн тусламжийн эмчилгээнээс бусад тохиолдолд ямарваа нэгэн эмчилгээ үзлэг хийхээс зайлсхийх.  Тогтмол хийгддэг шүдний үзлэг, эмчилгээ, гоо зүйн болон яаралтай бус шүдний эмчилгээг цар тахал дуустал хойшлуулах. Өвчтөнд аль болох алсаас эмчилгээний зөвлөгөө өгөх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байх хэрэгтэйг Турк улсын мэргэжилтнүүд зөвлөж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан