Хоёроос доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй

ТОКИО. /NHK/.Японы Эрүүл мэндийн яам хоёроос доош насны хүүхдийн амьсгал боогдож, халуунд цохиулж болзошгүй тул амны хаалт зүүлгэх шаардлагагүй гэж мэдээлжээ.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг коронавирусний халдвар авахаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүлгэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яам өнгөрсөн баасан гарагт гаргасан байна.

Үүнд асран хамгаалагч, эцэг эхчүүд хүүхдүүдээ амны хаалт зүүсэн үед биеийн байдлыг нь хянах хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Мөн хүүхдүүдэд зовиуртай байгаа тохиолдолд амны хаалт зүүлгэх шаардлагагүй гэдгийг онцолжээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хоёроос доош насны хүүхдүүдийн хувьд амны хаалтаа тайлах болон зовиураа илэрхийлэхэд хүндрэлтэй тул амны хаалт зүүх хэрэггүй ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас наймдугаар сарын эхээр гаргасан зөвлөмжид тав болон түүнээс доош насны хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй хэмээн заасан байсан юм.

Мөн хоёроос доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь эрсдэлтэй болохыг Японы Хүүхдийн нийгэмлэг болон бусад байгууллагаасс өнгөрсөн тав, зургадугаар сард анхааруулсан билээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан