БНСУ-ын Сөүл хотод хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон гурван хүн коронавирусийн халдвар авсан зарим талаар эх сурвалж мэдээлжээ.
Халдвар авсан гэх иргэдтэй харилцаанд орсон иргэдийн маршрутыг оршин суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа аж. Улмаар халдвар авсан нэг иргэн наймдугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна.
Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.