Цус харвасан хүнд ингэж туслаарай


Магадгүй та найзтайгаа хамт хооллож байхад гэнэт тэр хутга сэрээгээ алдаж та гайхан яасан юу нь болохоо байсан талаар асуухад тэр ярьж чадахгүй ч юмуу гар хөлөө хөдөлгөж чадахгүй болвол харвалт өгсөн байж магад юм. Ийм явдал танд тохиолдвол доорхи дарааллын дагуу яаралтай арга хэмжээ авна уу
• Юуны өмнө та өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.
• Цус харвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн 3 асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл
• Тодорхойлсоны дараа яаралтай түргэн тусламж дууд
• Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношлогооны маш өндөр ач холбогдолтой юм шүү.
• Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомтой зөөлөн холдуул.
• Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө.
• Тайван бай, найзтайгаа хамт бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай
• Найз тань ухаангүй байвал түүнийг чөлөөтэй амьсгалж байгаа эсэх, түүнийг судасны цохилтыг байнга хяна. Эрүүл хүний судасны цохилт 1 минутанд 70-80 удаа байдаг. Шаардлагатай бол хиймэл амьсгал хий
• Эмнэлэгийн тусламжийг саадгүй олж ирүүлэхийн тулд хэн нэгнээр түргэний машиныг тосуулаарай
Доорхи зүйлсийг хэзээ ч бүү хий:
• Өөрөө хэзээ ч зөөж эмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ. Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтанд хүргэж болно.
• Хэзээ ч ямар нэгэн уух, идэх зүйл өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтанд хүргэж болзошгүй.
• Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг
Эх сурвалж: hedu.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан