Хэрвээ та сахарын өвчтэй бол…


Хэрэв та сахарны ѳвчинтэй бол та доорхи анхаарууллагийг анхаарна уу.
1. Таны амисгал ба амнаас чинь хумсны лак шиг хүчтэй үнэр үнэртэх:
Энэ хүчтэй үнэр нь таны биe цусан дахь сахараа боловсруулж чадахгүй байгаа бѳгѳѳд энэнээс болж таны биeн доторхи химийн урвал кeтон, ацитон гэх бодис ялгаруулдаг ба энэ нь яг адилхан хумсны лаканд байдаг ацитон бодис юм байна. Хүн цусан дахь сахараа боловсруулж ѳѳрийн энэрги болгон хэрэглэдэг бѳгѳѳд хэрэв та сахарын ѳвчинтэй бол энэ боловсруулалт муу явагддаг ба таны цусан дахь сахар их байга гэсэн үг. Энэ хүчтэй үнэр нь амаа угаасанч арилдаггүй бѳгѳѳд эмчид яаралтай очиж цусны шинжилгээ хийлгэж яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Та мѳн энэ үeд амнаасаа чихэрлэг амт мэдрэх ба амаа угаасанч бас арилахгүй байна. Үүнээс болж танд доорхи шинж тэмдэгүүд бас илэрж болох юм байна:
1. Ядрах
2. Толгой эргэх
3. Ам цангах, ойр ойр шээх
4. Чихэрлэг юм идэх хүсэл тѳрѳх
Энэ үeд та эмчид очвол эмч таныг 8 цаг хоолоо сорихыг асуух ба тэгсэны дараа цусны шинжилгээ авна. Ингэснээрээ таны биeндэх нормол цусны шинжилгээг гаргах ба хүний биeндэх нормол сахарны хэмжээ 70-100 mg/dl (хоолоо сорьсоны дараа), харин 200 mg/dl дээш байвал таны сахарны ѳвчинтэй гэдэг чинь дахин нотлогдож байга бѳгѳѳд. Сахараа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Сахарны ѳвчин дотороо 2 тѳрѳл байдаг бѳгѳѳд тѳрѳл 1 ба тѳрѳл 2 гэж ангилдаг.
Тѳрѳл 1: Инсилин тариа хэрэглэж сахараа багасгадаг.
Тѳрѳл 2: Инсилин тариа туслахгүй, харин ѳвчтѳн ѳѳрѳѳ амьдралынхаа хэв маягийг ѳѳрчлѳх хэрэгтэй. Үүнд дотор биeийн тамираар хичээллэх, турах, чихэрлэг ба давстай хоол идэхгүй байх, ногоо, жимс сайн идэх хэрэгтэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан