ВЕЛЛИНГТОН. /Australiantimes/. Шинэ Зеландад коронавирусний халдвар бүртгэгдээгүй 100 дахь хоног ням гарагт тохиолоо. Тус улсад хоёрдугаар сарын 26-нд анхны халдвар бүртгэгдсэн бол хамгийн сүүлийнх тавдугаар сарын 1-нд илэрчээ.
Шинэ Зеланд коронавирусний тархалтаас сэргийлэх зорилгоор үндсэн гурван арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь: 1.Хилийн хяналт тогтоох 2.Хөл хорио, зай барих дэглэм 3.Шинжилгээ, хөл хорионд суурилсан хяналт ажээ.
Эдгээр арга хэмжээг хамтад нь нягт хэрэгжүүлснээр нь тус улсад Европын бусад орныг бодвол хамгийн бага нас баралт, тархалт бүртгэгдсэн юм.
Одоогийн байдлаар Тайвань, Монгол, Фижи, Шинэ Зеландад халдварын шинэ тохиолдол гараагүй байна.