ВАШИНГТОН. /TASS/.Коронавирусний халдварт өвчний дэгдэлт манай улсад буурч байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Халдварт өвчний дэгдэлт буурах итгэл найдварын шинж тэмдэг ажиглагдаж, нөхцөл байдалд ихээхэн ахиц дэвшил гарч буйг бид харж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
АНУ-д коронавирусний халдварын нийт 4861987 тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан 2446365 хүн эдгэрсэн бол 158914 хүн нас барсан байна.