Тэврүүлэх гээд байдаг болчихно, муу зан сурчихна гээд хүүхдээ тэвэрдэггүй юм биш биз… Үгүй дээ, тийм ээж энэ хорвоод үгүй…
Нярай хүүхдийн хувьд амьдралын эхний 3 сар нь эхийн хэвлийгээс гадаад орчинд дасан зохицох үе байдаг аж. Тэд тэврүүлж байхдаа эхийнхээ бүлээн биеийг мэдэрч, хэвлийдээ 9 сар орчим сонссон зүрхнийх нь цохилтыг сонсож, үнэрийг нь үнэртэн тайвширч байдаг. Тэврэх нь тэдэнд эхийнхээ хэвлийд байгаа мэт мэдрэмжийг өгдөг бөгөөд ихэнх нярай хүүхэд тэврүүлэх дуртай, гар дээр бат бөх, удаан унтдаг нь ийм учиртай байх нь
Гэтэл авахуулаад байдаг хүүхэд болчихно, жаахан уйлаг гээд тоохгүй орхичих гэж нэгэндээ зөвлөсөн байх нь олонтаа байх юм
Тэгвэл нярай хүүхэд удаан уйлвал тархи болон сэтгэл зүйд нь муугаар нөлөөлдөг бөгөөд тайван бус, өөртөө итгэлгүй, аймхай, догшин ширүүн авиртай болох, оюуны чадамжид нь сөрөг нөлөө үзүүлэх, тэр байтугай дархлаа муудах гэх мэт шинж тэмдгээр ирээдүйд илэрдэг гэнэ…
Хөөрхий минь өөрийгөө илэрхийлэх ганц арга нь уйлах юм чинь уйлахаас өөр яах вэ? Уйлах тусам нь хайрлан энхрийлж, халуун энгэртээ наая. Тэврүүлж, аргадуулдаг үе нь хязгаартай, үргэлжид биш тул энэ жаахан байх үеийн нандигнан хайрлацгаая
эх сурвалж: Mommy comedy