Уйлах шалтгаан ба нулимасны ач тус


Хүн амьдралынхаа турш дунджаар 70 летр нулимс асгаруулдаг. Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэгч эмч нулимасны молекулын бүтцэд сонирхолтой туршилт явуулжээ. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ, Үүнд:


Леуцинэнкрофалин – энэ бодис нь морфинтой адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.


Лиоуциллин – бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.


Пролактин – бие махбодид эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.


Энэ гурваас гадна стресс ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимастай хамт хүний биенээс гадагшилдаг байна. Нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийг авч одсоноор хүний бие илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болдог.Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:


1. Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, төрийн дуулал, гайхалтай явдал) – 38 хувь

2. Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх, ) -23 хувь

3. Хайр дурлал (хардалт, салалт) -20 хувь

4.Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотны хүний үхэл) -14 хувь

5. Баяр хөөр – 15 хувь


Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:


1. Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл -71 хувь

2. Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42 хувь

3. Өвдөлт (өвчин, шарх) -36 хувь

4. Баяр хөөрөл – 29 хувь

5. Уур, уцаар, шар – 22 хувь

6. Гашуудал – 21 хувь

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан