Согтууруулах ундааны хэтрүүлсэн, буруу хэрэглээ нь эрүүл мэнд болоод амны хөндийд ч сөрөг нөлөөтэй гэдгийг судлаачид тогтоожээ.
Ерөнхийдөө гол шалтгаан нь амны хөндийн тэнцвэрт байдлыг алдагдуулж хуурайшуулснаар шүдэнд наалдсан бактерийг саармагжуулж байдаг шүлсний ялгарлыг багасгаж шүд хорхойтох, эмзэг, мэдрэг болох гээд элдэв асуудлуудыг үүсгэдэг.
Мөн улаан дарс зэрэг тод өнгийн согтууруулах ундаа нь шүдний пааланд өнгөр тогтоодог. Цаашлаад байнгын хэтрүүлэн хэрэглээд байвал амны хөндийн хорт хавдарт өртөх эрсдэлтэй.
Гэвч дээрх эрсдэлүүдийг бууруулах нэг арга бол амны хөндийн арчилгаагаа тогтмол хийх юм. Гол нь зөв арчилгаа буюу өглөө, оройдоо шүдээ заавал угаах, шүдний утас болон ам зайлагч хэрэглэж, 3-6 сар тутамд шүдний эмчид үзүүлж байгаарай. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн бол ус сайн ууж амаа чийглэх хэрэгтэй.